Бидний тухай
Бидний тухай
Time is Priceless уриатай Урбан Линк ХХК нь 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд олон улсын түвшний үйлчилгээний стандартыг нутагшуулж, салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн мэргэжлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, байгальд ээлтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн ашиглан оффис болон үйлчилгээний байгууллагын өдөр тутмын цэвэрлэгээнээс гадна томоохон арга хэмжээний цэвэрлэгээ, барилгын дараах иж бүрэн цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг чанартай, найдвартай үзүүлж байна.
Эрхэм зорилго
Үйлчилгээний чанарыг ОУ-ын түвшинд нийцүүлж компанийн үнэ цэнийг өсгөх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтвортой өсгөх, үйлчлүүлэгчийн хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хадгалах, ажилтнуудын ёс зүй, мэргэшсэн чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан нийгэмд эерэг нөлөөллийг бий болгоход оршино.
Бидний зорилго
Бид өндөр хариуцлагатай, мэргэшсэн чадварлаг багаар үйлчилгээний стандартад нийцсэн найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэнэ.
Бидний үйлчилгээ
Бид албан байгууллага, айл гэрт дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Цэвэрлэгээ үйлчилгээ
- Хими цэвэрлэгээ
- Түрээсийн менежмент (Үйлчилгээний талбай, Орон сууц)
Бид дараах стандартыг үйлчилгээндээ баримтлан ажилладаг. Үүнд:
1. Үйлчилгээний чанарын стандарт
2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт
3. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны стандарт
4. Харилцагчийн үйлчилгээний стандарт
5. Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийн стандарт
6. Цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандарт
7. Хяналт үйлчилгээний стандарт

2020

Урбан линк ХХК
үүсгэн байгуулагдав

2021

AIC Степпе Арена цогцолборын
цэвэрлэгээ үйлчилгээг
хариуцаж эхлэв

2022

“Урбан Сервис” угаалга,
хими цэвэрлэгээний
газрыг нээв

2022

Түрээсийн орон сууцны
үйлчилгээг нэвтрүүлэв

2022

“Калл Про ХХК”-ийн
оффисын цэвэрлэгээ
үйлчилгээг хариуцаж эхлэв

/
Биднийг сонгох шалтгаан

78

employees

13

serviced
properties
Салбарын туршлага
“Урбан Линк” ХХК нь 2020 оноос хойш цэвэрлэгээ, үйлчилгээний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж оффис, худалдааны төв, банкны салбар, орон сууц болон тусгай зориулалтын обьектуудад мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж, мөн өөрсдийн хими цэвэрлэгээг байгуулан харилцагчийн хэрэгцээнд нийцсэн найдвартай шийдлийг санал болгон ажиллаж, үйлчилгээний цар хүрээ, туршлагаа тасралтгүй тэлсээр байна.
Мэргэшсэн баг хамт олон
75-80 хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг, туршлагатай, хариуцлагатай хамт олон нь манай үйлчилгээний чанарын үндэс болдог ба бид тогтмол сургалт, дадлага, хөгжлийн хөтөлбөрөөр ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулж, үйлчлүүлэгчдэд найдвартай үйлчилгээг хүргэхийг хичээн ажиллаж байна.
Олон улсын жишиг бүтээгдэхүүн
Бид цэвэрлэгээний үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд АНУ-ын Diversey брэндийн цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүн болох мэргэжлийн зориулалтын бодис, уусмал ашиглаж байна.
Мэргэжлийн техник, тоног төхөөрөмж
Герман улсын Karcher, АНУ-ын Viper, Япон улсын Makita, Honda, Дани улсын Nilfisk брэндийн чанар үзүүлэлт сайтай, барилгын мэргэжлийн цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг ашиглаж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, шуурхай үйлчилгээг бий болгохыг зорин ажилладаг.
Бидэнтэй холбогдох
© Copyright 2026Urban Servicedeveloped bySteppe Link