1.1. www.urbanservice.mn нь “Урбанлинк” ХХК /“Компани”/-ийн албан ёсны вебсайт бөгөөд Хэрэглэгч, үйлчлүүлэгчид Компанийн тухай болон Компанийн үзүүлж байгаа үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл хүргэх зорилготой байна.
1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцах үүрэгтэй.
1.4. Вебсайтад байршуулсан лого, нэр зэрэг нь Компанийн өмч бөгөөд вебсайтын нэр, лого, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2.1. Компани urbanservice.mn вебсайтаар дамжуулан Хэрэглэгчид Компанийн болон үйлчилгээний танилцуулга, үнэ тарифын мэдээллийг хүргэнэ. Вебсайт нь Хэрэглэгчид нээлттэй, мэдээлэл авах боломжийг олгосон байна.
2.2. Компани urbanservice.mn вебсайтаар дамжуулан дараах үйлчилгээг Хэрэглэгчид санал болгоно.
2.3. Вебсайтын хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.
2.4. Мэдээллийн нууцлалтай холбоотой харилцааг Нууцын бодлогод заасны дагуу зохицуулна.
3.1. Хэрэглэгч нь үйлчилгээ авах хүсэлтээ вебсайт дээрх Захиалгын хуудсаар болон 77397070 утсаар эсхүл www.facebook.com/theurbanservice/ фэйсбүүк хуудаст хандан илгээх боломжтой.
3.2. Хэрэглэгч Захиалгын хуудаст өөрийн овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, авах гэж буй үйлчилгээний төрөл зэрэг бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж Захиалгын хүсэлт илгээнэ.
3.3. Захиалгын хуудас дээрх мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч хариуцна.
3.4. Компани Хэрэглэгчийн Захиалгын хүсэлтийг хүлээж авч, захиалгыг баталгаажуулан холбогдох утсаар мэдээлэл өгнө.
3.5. Хэрэглэгч үйлчилгээний төлбөр тооцоог хийснээр үйлчилгээ авах эрх үүснэ.
4.1. Хэрэглэгч үйлчилгээ болон вебсайтын талаар санал, гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй байна.
4.2. Хэрэглэгч нь өөрийн санал, хүсэлт, гомдлыг 77397070 утсаар эсхүл info@urbanservice.mn / info@urbanlink.mn хаягаар ирүүлж болно.
4.3. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг судалж, хянасны үндсэн дээр шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
4.4. Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, бусад маргаантай асуудлыг энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
5.1. Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр urbanservice.mn вебсайт дээр нийтэд нээлттэй байдлаар нийтлэх бөгөөд Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэг хүлээнэ.
5.2. Хэрэглэгчийг үйлчилгээ авах захиалга хийгдэх үед мөрдөгдөж байсан үйлчилгээний нөхцөл үйлчилгээ үзүүлэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх Үйлчилгээний нөхцөлийг үйлчилгээг үзүүлж дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.