НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“Урбан линк” ХХК нь нийгмийн хариуцлагыг компанийн тогтвортой хөгжлийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Бид энэ хүрээнд ажилтнууддаа тогтмол сургалт, зааварчилгаа өгөхөөс гадна харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ нийгмийн сайн сайхны төлөөх санаачилгуудыг үргэлж дэмжин хамтран ажилладаг.

Бид жилийн борлуулалтын орлогын 1 хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулах сайн үйлсийн ажилд зориулдаг.

Бид үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтлан, ёс зүйтэй, хариуцлагатай, шударга байх зарчмыг эрхэмлэдэг бөгөөд татвараа цаг хугацаанд нь үнэн бодитоор төлж, улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байна.

  • 1. Нийгэм болон Хүүхдийн хөгжилд чиглэсэн үйлс
    • Спортыг дэмжих: Залуучуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих зорилгоор волейбол болон оюуны спортын арга хэмжээнүүдийг тогтмол дэмжиж, хувь нэмрээ оруулдаг.
    • Хүүхэд хамгаалал: Чингэлтэй дүүргийн Баянхошуунд байрлалтай “Билгүүнзул” хүүхэд хөгжил, хамгааллын төвд улиралд 1 удаа иж бүрэн, үнэ төлбөргүй цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлж, хүүхэд багачуудыг эрүүл, цэвэр орчинд өсөж торниход нь тусалдаг.
  • 2. Байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлс
    • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн: Бид жил бүр ажилтныхаа тоогоор мод тарих сайн үйлсийг уламжлал болгон зохион байгуулдаг. (2025 онд 80 ажилтантайгаар мод тарих ажилд нэгдсэн бөгөөд жил ирэх тусам энэхүү тоогоо өсгөн нэмэгдүүлж байна).
    • Эко оффис: Бид эх дэлхийгээ хайрлах уриаг зөвхөн хэлэх биш, өдөр тутамдаа дараах байдлаар хэрэгжүүлдэг. Үүнд:
      • Эрчим хүч, усыг хэмнэлттэй ашиглах
      • Цаасны хэрэглээнээс татгалзаж, цахим шилжилтийг дэмжих
      • Хог хаягдлыг ангилан ялгах олон улсын стандартыг мөрдөх
      • Хүн болон байгаль орчинд хор нөлөөгүй, эко ажлын материал, бодис, хэрэглэлийг сонгох
  • 3. Ажилчдын хөгжил, нийгмийн асуудалд чиглэсэн үйлс

    Ажилтан бол манай компанийн хамгийн том үнэт зүйл юм. Тиймээс бид баг хамт олныхоо ёс зүй, соёл боловсрол, эрүүл мэнд болон ХАБЭА-н (Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа) мэдлэгийг дээшлүүлэх тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитоор дэмждэг:

    • Ажилтнууддаа 3 сар хүртэлх хугацаатай, хүүгүй цалингийн зээл олгодог.
    • Жил бүр идэвх зүтгэлтэй ажилласан 3-4 ажилтны ар гэрийн асуудалд тусламж үзүүлдэг.
    • Жил бүрийн хавар эрүүл мэнд, дархлааг дэмжих аян болон хамт олны халуун уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор ууланд алхах өдөрлөг, зуны зугаалга зохион байгуулдаг.
Бидэнтэй холбогдох
© Copyright 2026Urban Servicedeveloped bySteppe Link