Энэхүү Нууцлалын бодлогын зорилго нь urbanservice.mn вебсайтын үйл ажиллагаанд Захиалгын хуудас дахь Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, нууцлалыг хадгалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Нууцлалын бодлого нь вебсайтын Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах баталгаа болно.
Хэрэглэгчийн Захиалгын хуудаст бөглөсөн овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, бусад мэдээлэл болон захиалгын түүх вебсайтад хадгалагдана.
Хэрэглэгчийн вебсайтад хадгалагдсан мэдээллийн нууцлалыг “Урбанлинк” ХХК хариуцна.
“Урбанлинк” ХХК нь Захиалгын хуудас дахь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний захиалга авах, баталгаажуулах, үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ.
Хэрэглэгч вебсайтад хадгалагдсан өөрийн мэдээллийг устгахыг хүсвэл 77397070 утсаар эсхүл info@urbanservice.mn / info@urbanlink.mn хаягт хандан устгуулах боломжтой.
Энэхүү Нууцлалын бодлого нь өөрчлөгдөх боломжтой ба хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд тухай бүр вебсайтад нээлттэй байршуулах бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
Хэрэглэгчийн захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнө “Нууцлалын бодлого”-г үйлчилгээ авч дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.